Кино урлагУрлаг

Ha Young-ын шинэ драма “The Long Shot Trial”-ын нээлт хойшлов

Soompi-гийн мэдээлснээр, Ha Young гол дүрд нь тоглосон SBS-ийн шинэ драма “The Long Shot Trial”-ын нэвтрүүлгийн хуваарь хойшлогдлоо.

Аравдугаар сарын 19-нд нэгэн хэвлэлд уг драмын нэвтрүүлэх төлөвлөгөөг түр зогсоосон талаар мэдээлсэн байна. Үүний хариуд SBS-ийн төлөөлөгч “драмын нэвтрүүлгийн хуваарийг өөрчилсөн нь үнэн” гэж баталж, ирэх оны эхний хагаст гаргахаар төлөвлөж байсан ч цацалтын шинэ хугацааг хараахан шийдээгүй байгааг хэлжээ.

“The Long Shot Trial” нь япон драмд үндэслэсэн, хөнгөн өнгө аястай хууль зүйн инээдмийн бүтээл бөгөөд хуульчийн ажлаа орхиод одоо хуулийн фирмийн менежерээр ажиллаж буй Kwon Baek-ийн удирдсан багийн тухай өгүүлнэ. Ha Young уг бүтээлд мөнгөгүй, нөлөө бүхий холбоогүй ч бусдаас илүү хичээн ажилладаг дадлагажигч өмгөөлөгч Yeo Shim Hee-ийн дүрийг бүтээжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button