Жүжигчин Um Mun Suk ирэх нэгдүгээр сард гэрлэнэ

Soompi-гийн мэдээлснээр жүжигчин Um Mun Suk (Ум Мун Сок) гэрлэхээр болжээ. 10asia-ийн мэдээлэлд дурдсанаар тэрбээр 2027 оны нэгдүгээр сард хуримаа хийхээр төлөвлөсөн байна.
Мөн эх сурвалжид сүйт бүсгүй нь модель бөгөөд хосууд удаан хугацаанд үерхсэний эцэст гэрлэхээр шийдсэн гэжээ. Харин Um Mun Suk-ийн агентлаг GHOST STUDIO түүний хуримыг ирэх оны нэгдүгээр сард Сөүл хотод болно гэдгийг баталсан ч сүйт бүсгүйн хэн болохыг нягтлахад хүндрэлтэй гэж мэдэгдсэн байна.
1982 онд төрсөн Um Mun Suk 2005 онд дуучнаар уран бүтээлийн гараагаа эхэлж, 2017 оноос жүжиглэх болсон. Тэрбээр “The Fiery Priest” бүтээлээр олонд танигдаж, түүнээс хойш “The Roundup”, “6/45”, “Good Job”, “The Midnight Studio”, “To The Moon”, “The Manipulated”, “Hope” зэрэг төслүүдэд тоглосон байна.



