Life
TEMPEST хамтлагийн уран бүтээлийн хамтын үйл ажиллагаа өндөрлөнө

Soompi-гийн мэдээлснээр, TEMPEST хамтлагийн үйл ажиллагаа нийтээрээ зогсож, цаашид гишүүд тус тусын замналаа дагахаар болжээ. YH Entertainment 10-р сарын 20-нд энэ тухай мэдэгдэл гаргаж, Hyuk цэргийн албанд татагдаж, Lew агентлагаа орхино гэжээ.
Мэдэгдэлд дурдсанаар, Hanbin, Hyeongseop, Eunchan, Taerae нар YH Entertainment-тай хамт үлдэх ч цаашид бие даасан үйл ажиллагаанд төвлөрөх юм байна. Hyuk 10-р сарын 26-нд цэргийн албанд мордохоор төлөвлөгдсөн бөгөөд тусгайлан салалтын арга хэмжээ хийхгүй гэжээ.
Мөн Lew-тай байгуулсан онцгой гэрээ 2026 оны 11-р сарын 1-нд дуусах аж. YH Entertainment гишүүдэд тус бүрийн дараагийн уран бүтээлийг дэмжихээ илэрхийлж, TEMPEST нэрийн дор өнгөрүүлсэн мөч бүрийг нандигнан хадгална гэж мэдэгджээ.



