Life

MODHAUS idntt-ийн нэр дэвшигч Lee YoonSung-ийн талаар тайлбар хийлээ

MODHAUS нь idntt хамтлагийн дөрвөн эцсийн гишүүний нэг болохын төлөө өрсөлдөж буй есөн “find id” нэр дэвшигчийн нэг Lee YoonSung (Ли ЮнСон)-той холбоотой онлайнаар тархсан мэдээлэлд тайлбар өглөө. Soompi-гийн мэдээлснээр, түүнтэй холбоотой гүтгэлэг гарсны дараа агентлаг баримтыг тодруулсан байна.

Тус мэдэгдэлд Lee YoonSung хэзээ ч шүтэн бишрэгчтэйгээ ганцаарчлан уулзаагүй, мөн trainee байх хугацаандаа бэлэг, санхүүгийн дэмжлэг хүсэж байгаагүй гэж дурджээ. Мөн нэгэн тохиолдолд 10,000 воноос доош үнэтэй бугуйвч KakaoTalk Gift кодоор ирсэн бөгөөд татгалзах гэж оролдохдоо буруу зохицуулснаас эцэст нь хүлээн авсан гэж тайлбарласан байна.

MODHAUS-ийн мэдээлснээр, тэр тухайн хүнийг зөвхөн шүтэн бишрэгч гэж үзэж байсан ч хувийн амьдрал руу нь удаа дараа халдсан, хэт авирласан байдал үргэлжилсний улмаас акаунтыг блокложээ. Мөн энэ асуудлаар эрүүгийн гомдол гаргасан ч цагдаа нар яллах саналгүй шийдвэр гаргасан бөгөөд тус агентлаг уг шийдвэрийг эсэргүүцэн давж заалдаж байгаагаа мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button