Ryu Hye Young, Nam Yoon Su нарын “Killing Time” шинэ постерууд танилцлаа

Soompi-ийн мэдээлснээр Ryu Hye Young, Nam Yoon Su нарын тоглосон шинэ кино “Killing Time” хоёр шинэ постероо танилцууллаа.
“Killing Time” нь “Killing Time” нэртэй интернет нэвтрүүлгийн багийн тухай триллер кино юм. Тэд сенсаацтай контентоор нэрд гарч, гишүүдийн нэг нь шууд дамжуулалтын үеэр нас барснаар эмгэнэлт үйл явдалтай тулгарна.
Үүний дараа баг амжилттай эргэн ирэхээр орхигдсон эмнэлэг рүү явдаг ч тэнд нууцлаг оршихуйд дайруулж, өршөөлгүй довтолгооноос амьд үлдэхийн төлөө тэмцэхэд хүрнэ. Шинээр гарсан “LIVE CAM” постерууд нь жинхэнэ шууд дамжуулалтын дэлгэцийн зураг мэт зохиомжтой бөгөөд харанхуй, эзгүй эмнэлэг дотор камерын ард байгаа хүний зүг үл таних дүр ойртож буйг харуулжээ.
Хоёр дахь постер дээр хутга мэт зүйл барьсан дүр илүү ойртон харагдаж, айдас, түгшүүрийг улам нэмэгдүүлж байна. “Killing Time” кино аравдугаар сарын 21-нд кино театруудаар гарна.



