Дуу хөгжимУрлаг

BLACKPINK-ийн Rosé 2026 оны LACMA Art+Film Gala-д тоглоно

BLACKPINK-ийн Rosé энэ жилийн LACMA Art+Film Gala-д уран бүтээлээ толилуулахаар боллоо. Тус арга хэмжээ 2026 оны 11 дүгээр сарын 7-нд Лос Анжелест болох бөгөөд Gucci дахин presenting sponsor-оор оролцоно.

Энэ жилийн Gala нь найруулагч Denis Villeneuve, уран бүтээлч Vija Celmins нарыг хүндэтгэн алдаршуулах юм. Museum trustee Eva Chow Leonardo DiCaprio-той хамтран жил бүрийн Gala-г ахалдаг бөгөөд Rosé-гийн оролцоо арга хэмжээний уур амьсгалыг тодорхойлно гэж онцолсон байна.

LACMA нь Los Angeles County Museum of Art гэсэн товчлол бөгөөд АНУ-ын баруун хэсгийн хамгийн том урлагийн музейд тооцогддог. Өмнөх жилүүдийн LACMA Art+Film Gala-д Charli XCX, Troye Sivan, Elton John, Lenny Kravitz, Annie Lennox, Beck, Stevie Wonder, Florence and the Machine, Anderson .Paak, Sting зэрэг уран бүтээлчид оролцож байжээ. Мэдээг Soompi мэдээлэв.

Холбоотой мэдээнүүд

Back to top button