Life

tripleS-ийн Jiwoo шагайны бэртлийн улмаас хөдөлгөөнөө хязгаарлана

Soompi-гийн мэдээлснээр tripleS-ийн Jiwoo (Жиу) хөнгөн шагайны бэртлийн улмаас удахгүй болох хуваарьдаа хөдөлгөөнөө хязгаарлаж, бүжиглэхгүй байхаар болжээ. Тэрээр Тайпэйд болох тус хамтлагийн тоглолтод оролцох ч бүжгийн хөдөлгөөн хийхгүй юм.

Агентлаг MODHAUS 10-р сарын 16-нд албан мэдэгдэл гаргаж, Jiwoo хуваарийн үеэр бэртэл авсны дараа эмнэлэгт үзүүлсэн гэжээ. Шалгалтын дараа эмч нар түүнд хангалттай амралт, нөхөн сэргээх хугацаа хэрэгтэйг зөвлөсөн байна.

Агентлагийн зүгээс уран бүтээлчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьсан ч Jiwoo-гийн хүсэлтийг харгалзан tripleS World Tour “[“ANDLESS”]” тоглолт болон дараагийн товлогдсон үйл ажиллагаанд нь оролцуулах шийдвэр гаргасан гэж тайлбарлав. Гэхдээ тэрээр гэмтсэн хэсэгт ачаалал өгөхгүй байхаар хөдөлгөөнөө багасгаж, бүжиглэхгүй.

MODHAUS цаашид Jiwoo-гийн биеийн байдлыг анхааралтай хянаж, шүтэн бишрэгчдэд нь хамгийн сайн нөхцөлд эргэн уулзахад нь дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button