Life
EXID хамтлагийн Hani шинэ агентлагтай гэрээллээ

Soompi-гийн мэдээлснээр EXID хамтлагийн Hani шинэ агентлагтай болж, NEXUS ENM-тэй онцгой гэрээ байгуулжээ. Тус агентлаг аравдугаар сарын 18-нд энэ мэдээллийг албан ёсоор зарласан байна.
NEXUS ENM-ийн мэдэгдэлд Hani буюу жүжигчин Ahn Hee Yeon-тай хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа онцолжээ. Мөн түүний жүжигчний хувиар үзүүлдэг чадвар, өөрийн өнгө төрхийг бүрэн харуулахад нь идэвхтэй дэмжлэг үзүүлнэ гэжээ.
Одоогоор NEXUS ENM-ийн бүрэлдэхүүнд Song Ji Hyo, Lee Sun Bin, Soo Ae зэрэг жүжигчид харьяалагдаж байна. Харин Hani одоо KBS 2TV-ийн “Love on the Menu” цувралд тоглож байгаа юм.



