Life

Ha Jung Woo, Cha Jung Won нар энэ жил гэрлэнэ

Soompi-гийн мэдээлснээр жүжигчин Ha Jung Woo (Ха Жун У) болон Cha Jung Won (Ча Жун Вон) нар энэ жил гэрлэхээр боллоо. Ha Jung Woo-гийн агентлаг Walkhouse Company 10-р сарын 14-нд тэдний хурим 12-р сарын 13-нд Сөүл хотын нэгэн зочид буудалд болохыг мэдэгдсэн байна.

Хуримыг хувийн байдлаар, ойрын хүрээнд нь хийхээр төлөвлөжээ. Ha Jung Woo нь 1978 онд, Cha Jung Won нь 1989 онд төрсөн бөгөөд тэд 2020 оны орчим үерхэж эхэлсэн байна.

Тэд энэ оны эхээр харилцаагаа албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. Өмнө нь тэдний гэрлэлтийн тухай цуурхал гарч байсан ч тухайн үед хоёр талын аль аль нь батлагдаагүй гэж мэдэгдэж байжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button