Авто

Manual Corvette эргэн ирэхгүйг Chevrolet батлав

Chevrolet-ийн Corvette загварт механик хурдны хайрцаг удахгүй эргэн ирэхгүй бололтой. Motor1-ийн мэдээлснээр Corvette-ийн ахлах инженер Tony Roma C8-д manual-ыг зардлын шалтгаанаар хассан гэж тайлбарлажээ.

Chevy өмнөх C5–C7 үеийнхэнд 20 гаруй жил нэг төрлийн manual transmission architecture ашиглаж, аажмаар шинэчилж ирсэн. Харин C8-ийн mid-engine зохион байгуулалт шинэ gearbox шаардаж, түүнийг үйлдвэрлэлийн зардал өндөр тул үндэслэх боломжгүй болсон байна.

Roma мөн Corvette худалдан авагчид C7 үед automatic-ийг илүү сонирхож байсныг дурдсан. Ер нь гар ажиллагаатай машинд сонирхол буурч буй энэ үед шинэ manual Corvette-ийг ойрын хугацаанд харах магадлал бага байна.

Motor1-ийн мэдээлснээр 2026 онд боломжийн үнэтэй manual машин ойролцоогоор 25 загвар үлдэнэ. Гэхдээ BMW M-ийн Frank van Meel-ийн хэлснээр hybrid технологи хүч нэмэгдэхийн хэрээр manual-д ирээдүй улам хэцүү болж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button