Авто

Tesla шинэ Roadster-ыг 531 км/ц хүртэл хүргэнэ гэжээ

Motor1-ийн мэдээлснээр Tesla шинэ Roadster загвараа 330 mph буюу 531 км/ц хүрч чадна гэж үзэж байна. Хэрэв энэ төлөвлөгөө биелбэл тус машин шууд л хамгийн хурдан цуврал үйлдвэрлэлийн автомашины нэг болно.

Гэхдээ энэ нь одоогоор батлагдсан үзүүлэлт биш, зөвхөн Tesla-ийн зорилт хэвээр байна. Одоогоор компанийн хэлж буй стандарт хувилбар нь 1,073 морины хүч, Performance хувилбар нь 1,350 морины хүчтэй байх аж.

Roadster-ийн одоогийн зарласан дээд хурд 214 mph буюу 345 км/ц байна. Мөн 500–515 км зай туулах боломжтой, 500 кВт цэнэглэлтийг дэмжиж, 10-80 хувьд 15 минутаас бага хугацаанд цэнэглэнэ гэжээ.

Тесла 2028 онд үйлдвэрлэл эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд урьдчилсан захиалга нээлттэй байна. Performance хувилбарт 50,000 ам.долларын, Thrust хувилбарт 250,000 ам.долларын урьдчилгаа шаардана.

Холбоотой мэдээнүүд

Back to top button