Зэс энэ онд алтыг ч давж, өсөлтөө хадгалж байна

Зэсийн үнэ энэ онд 15.8%-иар өсөж, алтнаас илүү хүчтэй гүйцэтгэл үзүүлээд байна. Хөрөнгө оруулагчдын үзэж буйгаар хиймэл оюун, эрчим хүчний сүлжээний шинэчлэл, үндэсний аюулгүй байдлын хэрэгцээ нь энэ өсөлтийн гол хөдөлгөгч болжээ.
Дэлхийн зах зээл дээр нийлүүлэлт давчуу хэвээр байгаа нь өсөлтийг улам дэмжиж байна. Үүн дээр АНУ-ын импортын татварын нөлөөгөөр нөөц ихээр бүрдүүлсэн нь богино хугацаанд үнийн хэлбэлзлийг нэмэгдүүлсэн ч зах зээлийн суурь эрэлт хэвээр хүчтэй байна.
Хөрөнгө оруулагчид зэсийг зөвхөн аж үйлдвэрийн түүхий эд биш, харин дата төв, цахилгаан сүлжээ, стратегийн үйлдвэрлэлийн гол түүхий эд гэж харж эхэлжээ. Тиймээс хиймэл оюуны салбарт түр саатал гарсан ч зэсийн өсөлт бүрэн унтрахгүй, харин илүү өргөн хүрээний бүтцийн эрэлтийг дагаж үргэлжлэх боломжтой гэж үзэж байна.



