EV цэнэглэгчийн хүрэлцээтэй, хомс хотуудыг тодрууллаа

Motor1 мэдээлснээр, iSeeCars-ийн шинэ судалгаа АНУ-д EV буюу цахилгаан машин эзэмшихэд хамгийн тохиромжтой болон хамгийн хүндрэлтэй хотуудыг тодрууллаа. Жагсаалтыг цэнэглэгчийн тоо, ялангуяа Level 2 болон DC хурдан цэнэглэгчийн хүртээмжээр үнэлжээ.
Судалгаанд энэ жил АНУ-д нийт EV цэнэглэгчийн тоо бараг 300,000-д хүрнэ гэж таамаглаж байна. Гэхдээ тэдгээр нь жигд тархаагүй бөгөөд Сан Francisco 334 оршин суугч тутамд нэг цэнэглэгч ногдож, хамгийн EV-friendly хотын жагсаалтад тэргүүлжээ. Los Angeles цэнэглэгчийн нийт тоогоор 36,318-аар эхэнд байгаа ч хүртээмжийн хувьд гуравт орсон байна.
Харин хамгийн сул бүсүүдэд Louisville, KY, Milwaukee, WI зэрэг хотууд багтсан байна. Судалгаагаар зарим мужид, ялангуяа Alaska, Dakota-гийн мужууд, Wyoming, Montana-д цэнэглэгч цөөн байгаа нь урт зам, өвлийн хүнд нөхцөлтэй хослоход цахилгаан машин эзэмшихэд илүү төвөгтэйг харуулжээ.



