Кино урлагУрлаг

LE SSERAFIM-ын сонирхдог 10 гаруй драмын жагсаалт

LE SSERAFIM Viki-тэй хамтран өөрсдийн дуртай К-драмуудын жагсаалтаа хуваалцлаа. Энэ нь аравдугаар сарын 14-нд эхлүүлсэн Viki-ийн “Pass It On” брэнд кампанит ажлын нэг хэсэг юм.

Тэдний watchlist-д “Lovely Runner”, “Guardian: The Lonely and Great God”, “W”, “Heirs”, “The Legend of Kitchen Soldier”, “Dream to You”, “To My Beloved Thief”, “Dear X”, “A Bona Fide Killer”, “Positively Yours”, “Dive Into You”, “While You Were Sleeping” зэрэг бүтээл багтжээ. Жагсаалтад цаг хугацааны гажилттай хайр дурлал, уран зөгнөлт ертөнц, хөнгөн романтик инээдмийн болон өсвөр насны драмууд багтсан байна.

Soompi-ийн мэдээлснээр, “Lovely Runner” нь алдартай вэб роман дээр үндэслэсэн бөгөөд Im Sol (Kim Hye Yoon) шүтэн бишрэгчийн хувиар дуртай од Ryu Sun Jae (Byeon Woo Seok)-гаа аврахын тулд өнгөрсөн цаг руу буцдаг тухай өгүүлнэ. “Dive Into You” нь ослын улмаас ихэр дүү Yoon Ha Ru-тайгаа сүнс нь солигдсон жүжигчин Yoon Ha Na (Kim Ji Yeon) өнгөрсөнд очиж, анхны хайр Jung Woo Jae-гийнхээ (Park Seo Ham) үхлээс сэргийлэхийг хичээдэг уран зөгнөлт, романтик түүхээрээ онцлог.

Холбоотой мэдээнүүд

Back to top button