TWICE-ийн Jihyo шинэ профайл зургуудaa танилцууллаа

TWICE-ийн Jihyo шинэ профайл зургуудaa нийтэлж, өөрийн гэсэн онцгой төрхийг харууллаа. Soompi-гийн мэдээлснээр тэр JYP Entertainment-ээс 21 жилийн дараа гарч, өөрийн шинэ агентлаг EMITHAUS-аа байгуулснаа зарласны дараа шинэ эхлэлийг илтгэхүйц дүр төрхөө танилцуулсан байна.
Аравдугаар сарын 22-нд EMITHAUS Instagram хуудсаараа “A New Chapter.” гэсэн тайлбартайгаар түүний хэд хэдэн зургийг нийтэлжээ. Эхний цувралд Jihyo хар өнгийн бра-тай, том пиджак болон өмд хослуулан загварлаг, хүчирхэг төрх бүрдүүлсэн байна.
Мөн тэр пиджакаа товчлоогүй байдлаар өмсөж, биеийн галбираа тод харуулсан бол нойтон мэт зассан үс, шууд камерт чиглэсэн харцаараа хүчтэй сэтгэгдэл төрүүлжээ. Харин өөр нэг цувралд цагаан футболк, жийнс хослуулсан энгийн хэв маягаар өөр өнгө аяс илэрхийлсэн байна.



