TXT-ийн агентлаг худал мэдээлэл, хортой бичвэрийн эсрэг хатуу арга хэмжээ авна

Soompi-гийн мэдээлснээр TXT-ийн агентлаг BIGHIT MUSIC хамтлагийг онилсон худал мэдээлэл, хортой цуурхал тараасан этгээдүүдийн эсрэг хатуу хууль ёсны арга хэмжээ авна гэж мэдэгдлээ. Тус компани зөрчил гаргагчдад өршөөл үзүүлэхгүй гэдгээ онцолсон байна.
Аравдугаар сарын 22-нд нийтэлсэн мэдэгдэлдээ BIGHIT MUSIC олон нийтийн сүлжээ болон онлайн нийгэмлэгүүдээр дамжин худал мэдээлэл, хортой цуурхал түгж байгааг тогтоосон гэжээ. Тэд өмнө нь цуурхлыг улам дэлгэрүүлэхээс сэргийлж албан ёсны тайлбар хийгээгүй ч, уран бүтээлчийн удахгүй хийх шинэ уран бүтээлийн үеэр энэ асуудал ноцтой түвшинд хүрсэн тул нэмэлт арга хэмжээ авч байгаагаа дурдсан байна.
Мөн компани ийм төрлийн нийтлэл, тараалт нь эрүүгийн шинжтэй үйлдэл бөгөөд уран бүтээлчийн нэр хүнд, эрхэд ноцтой хохирол учруулдаг гэж мэдэгджээ. Одоогоор дотоод, гадаадын платформуудаас нотлох баримт цуглуулж, нийгмийн сүлжээ болон онлайн нийгэмлэгүүд дэх бүх зөрчилд эвлэрэхгүй, уян хатан хандахгүй гэдгээ дахин сануулсан байна.
TXT одоогоор шинэ мини цомог “PERFECT STORM”-оор эргэн ирэхээр бэлтгэж байгаа юм.



