Life
LE SSERAFIM хамтлагийн Sakura өнөөдрийн Парисын тоглолтыг өнжлөө

Soompi-гийн мэдээлснээр, LE SSERAFIM хамтлагийн Sakura бие нь тавгүйрхсэний улмаас өнөө орой Парист болох “PUREFLOW” тоглолтод оролцохгүй гэж SOURCE MUSIC мэдэгдлээ.
Цахим мэдэгдэлд дурдсанаар, тэрбээр Парисын орон нутгийн эмч нарын зөвлөгөөгөөр хэсэг хугацаанд амарч, сэргэх шаардлагатай болсон байна. Өнөө өглөө, Парисын цагаар, гэнэт өндөр халуурах болон биеийн ядаргаа зэрэг шинж тэмдэг илэрсэн гэжээ.
Агентлаг мөн энэ нь LE SSERAFIM хамтлагийн Парис дахь анхны бие даасан тоглолт тул гэнэтийн мэдээ хүргэж буйд фэнүүдээс уучлал хүссэн байна. SOURCE MUSIC Sakura-г эрүүл саруул болж эргэн ирэхэд нь дэмжлэг үзүүлэхээ онцоллоо.



