Авто

Subaru Toyota-гүй хөгжүүлсэн 510 морины хүчтэй EV-г харууллаа

Motor1-ийн мэдээлснээр Subaru Tokyo-гийн хойд хэсэгт байрлах туршилтын талбай дээрээ өөрийн хүчээр бүтээсэн цахилгаан станцтай шинэ тест мүлээ танилцууллаа. Outback загварын кузовтой энэ прототип нь хос цахилгаан мотор, бүх дугуй хөтлөгчтэй бөгөөд ойролцоогоор 510 морины хүч гаргадаг.

Компанийн удирдлагууд зарим эд ангийг 2029 оноос худалдаанд гарах загваруудад ашиглаж магадгүй гэж хэлсэн ч яг ямар үйлдвэрлэлийн машин болохыг зарлаагүй. Subaru энэ платформоор Toyota-гийн e-TNGA архитектураас хамаарахгүйгээр моторын хүчин чадал, моментын хуваарилалтаа өөрсдөө тохируулах боломжтой болжээ.

Урд талд Aisin нийлүүлэгчийн 150 kW, ард талд 230 kW мотор ажиллаж, Automotive News-ийн мэдээлснээр 0-100 км/ц орчим хурдыг 4 секундээс бага хугацаанд авах чадвартай. Subaru мөн шинэ EV платформоо одоогийн цахилгаан загваруудаас ойролцоогоор 100 кг хөнгөн, аккумулятор нь өмнөхөөсөө 25 хувь хөнгөн гэжээ.

Гэхдээ батарейн багтаамж, цэнэглэх хурд, бодит явдалтын зайг компани одоогоор зарлаагүй. Мөн энэ вагон хэлбэр нь ирээдүйн үйлдвэрлэлийн машины эцсийн дүр төрхийг заавал илэрхийлэхгүй гэж Subaru онцолсон байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button