БизнесХөрөнгийн зах зээл
Нвидиа-н Хуанг: Неоклаудын эрэлт тэнгэрт хадаж, хөрөнгө хомсдож байна

Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг неоклауд үйлчилгээ үзүүлэгчдийн эрэлт “тэнгэрт хадсан” гэж онцоллоо. Гэвч энэ зах зээлийн өсөлтийг дагаад хөрөнгө оруулалтын эх үүсвэр хангалтгүй байгаа нь тэлэлтийг сааруулж байна гэж тэр тэмдэглэв.
Хиймэл оюун ухааны дэд бүтэц, өндөр хүчин чадлын тооцооллын эрэлт огцом нэмэгдэж буй энэ үед neocloud буюу шинэ үеийн cloud үйлчилгээ үзүүлэгчид зах зээл дээр илүү чухал байр суурь эзлэх болжээ. Гэхдээ сервер, чип, дата төвийн хөрөнгө оруулалт өндөр өртөгтэй тул санхүүжилтгүйгээр өсөлт нь хязгаарлагдмал хэвээр байна.
Хуангын хэлснээр, эрэлт нь аль хэдийн нийлүүлэлтийн хурдаас түрүүлчихсэн. Энэ нь AI-ийн эрин үед тооцооллын хүчин чадал хамгийн үнэ цэнтэй нөөцийн нэг болж байгааг дахин харуулж байна.



