Технологи

Microsoft Xbox Cloud Gaming-ийн лимитийг 15 цаг болголоо

Microsoft Xbox Cloud Gaming-д томоохон өөрчлөлт хийж байна. Арваннэгдүгээр сараас эхлэн Xbox Game Pass Ultimate хэрэглэгчид сард ердөө 15 цаг, Premium нь 10 цаг, Essential нь 5 цагийн cloud gaming эрхтэй болно.

Өнгөрсөн нэг жилийн турш бүх төлөвлөгөөнд хязгааргүй ашиглах боломж байсан ч энэ алхам түүнийг огцом өөрчилж байна. Microsoft үүнийг тоглогчдын хэрэглээний хэв маяг өөрчлөгдөж, cloud үйлчилгээний зардал, ачааллыг илүү нарийн зохицуулах шаардлагатай болсонтой холбон тайлбарлаж байна.

Энэ шийдвэр хамгийн ихээр тогтмол cloud-оор тоглодог хэрэглэгчдэд нөлөөлнө. Нөгөө талд Microsoft cloud gaming-ийг илүү ашигтай, тогтвортой бизнес загварт шилжүүлэхээр зэхэж байгаа нь харагдаж байна. Game Pass-ийн үнэ цэнэ, хэрэглэгчийн сэтгэл ханамж хоёрын тэнцвэр одоо шинэ сорилттой нүүр туллаа.

Холбоотой мэдээнүүд

Back to top button