Google салалтаас дахиад мултарлаа

Google энэ удаа ч томоохон задралын шийтгэлээс мултарлаа. АНУ-ын шүүгч Леони Бринкема Хууль зүйн яамны Google-ийг зар сурталчилгааны технологийн бизнесийнх нь хэсгийг зарах ёстой гэсэн шаардлагыг хүлээж авсангүй.
Түүний оронд илүү зөөлөн, зан үйлийн шинжтэй арга хэмжээ авахаар болов. Энэ нь Google олон жилийн турш давамгайлж, өрсөлдөөнийг боомилсон гэж шүүх үзсэн зах зээлүүдэд шинэ оролцогчдод боломж нээх зорилготой.
Яг ямар хязгаарлалт, өөрчлөлтүүд орох нь одоогоор ил болоогүй байна. Талууд нэмэлт санал дээр ажиллаж, шүүгчийн шийдвэрээс нууц мэдээллийг хасах хэрэгтэй байгаа тул дэлгэрэнгүйг дараа гаргана. Гэхдээ эхний дохио тодорхой: Google-ийн ad tech дээрх хүчийг бага ч гэсэн танах алхам хийгдэж магадгүй ч компани салж хуваагдах хэмжээнд очсонгүй.
Энэ бол технологийн аваргуудын эсрэг АНУ-ын антимонополь дарамт үргэлжилж буйг дахин харуулсан шийдвэр.



