БизнесХөрөнгийн зах зээл

Нью Жерси төсөөллийн зах зээлийн хэрэгт Дээд шүүхийг татан оролцуулахыг хүсэв

Нью Жерси муж АНУ-ын Дээд шүүхээс prediction markets буюу төсөөллийн зах зээлийн асуудлыг авч үзэхийг хүссэн байна. Энэ нь спортын үйл явдлын гэрээнүүдтэй холбоотой маргаанд 9 дүгээр тойргийн холбооны давж заалдах шүүхийн гаргасан чухал шийдвэрийн дараа өрнөж байна.

Төсөөллийн зах зээл нь тодорхой үйл явдал бодитоор хэрхэн өрнөхийг таамагласан гэрээ, бараа бүтээгдэхүүнээр уншигчдыг болон хөрөнгө оруулагчдыг татдаг. Харин ийм төрлийн гэрээ нь мөрийтэй тоглоом уу, эсвэл санхүүгийн хэрэгсэл үү гэдэг асуулт олон удаа маргаан дагуулсаар ирсэн.

Нью Жерсигийн гаргасан өргөдөл нь зөвхөн нэг мужийн эрх ашиг бус, АНУ даяарх энэ төрлийн зах зээлийн ирээдүйг тодорхойлж мэдэх шийдвэрийн эхлэл болж магадгүй байна. Дээд шүүх уг асуудлыг хэлэлцэх эсэх нь спортын бооцоо, дериватив, онлайн арилжааны салбарт ч томоохон нөлөө үзүүлэх төлөвтэй.

Холбоотой мэдээнүүд

Back to top button