Технологи

CGM зах зээлд шинэ үе эхэллээ

Цусан дахь глюкоз хэмжигч төхөөрөмжүүд илүү төвөгтэй, гэхдээ илүү ашигтай болж байна. Abbott-ийн Libre Duo нь FDA-гаас зөвшөөрөл авсан анхны 2-in-1 тасралтгүй глюкозын монитор болж, зөвхөн сахарын түвшин биш, кетоны мэдээллийг ч зэрэг өгдөг болсон.

Энэ нь чихрийн шижинтэй хүмүүсийн хувьд том өөрчлөлт. Ялангуяа диабетийн кетоацидоз шиг аюултай хүндрэл үүсэхээс өмнө эрсдэлийг эрт илрүүлэх боломж нэмэгдэж байна.

Зах зээл талаасаа бол энэ бол зүгээр нэг шинэ төхөөрөмж биш. Даатгал, эмнэлгийн хяналт, home health технологи, wearable health device-ийн дараагийн өрсөлдөөнийг асааж байна. CGM төхөөрөмжүүд одоо зөвхөн хэмжигч биш, эрсдэлийг урьдчилан тооцдог платформ болж хувирч байна.

Эрүүл мэндийн технологийн компаниудын хувьд энэ нь “data + prevention” загварын шинэ бизнес боломж гэсэн үг.

Холбоотой мэдээнүүд

Back to top button