БизнесХөрөнгийн зах зээл
Broadcom-ийн хувьцаа 5% унаж, сул төлөвлөгөө ашигтай тайланг дарлаа

Broadcom-ийн хувьцаа тайлангаа танилцуулсны дараа 5 орчим хувиар буурлаа. Хэдийгээр компани орлого, ашигт давсан дүн үзүүлсэн ч дараагийн улирлын орлогын таамаг хөрөнгө оруулагчдын хүлээлтийг хангаж чадсангүй.
Зах зээл ихэвчлэн өнгөрсөн улирлын гүйцэтгэлээс илүү ирэх үеийн дохиог анхаардаг. Энэ удаад Broadcom-ийн сул guidance буюу бизнесийн төлөвлөгөө, орлогын төсөөлөл нь сайн үр дүнг сүүдэрлэж, хувьцааны ханшид дарамт үүсгэлээ.
Хагас дамжуулагч болон дэд бүтцийн шийдлийн томоохон тоглогчдын нэгийн хувьд Broadcom-ын анхааруулга нь чипийн эрэлт, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын хандлага илүү болгоомжтой байгааг давхар харуулж байна. Үр дүн нь хүчтэй байсан ч ойрын хугацааны өсөлтийн зураглал зах зээлд хангалттай өөдрөг санагдсангүй.



