Дэлхий өндөр хүүгийн шинэ эринд орж магадгүй: Хэн хамгийн их төлөх вэ?

Дэлхийн санхүүгийн зах зээлүүд өндөр хүүгийн шинэ мөчлөг рүү шилжиж буй дохио улам тодорч байна. Засгийн газруудын их хэмжээний өрийн бондын нийлүүлэлт нэмэгдэж, нефтийн үнийн огцом өсөлт инфляцын дарамтыг дахин сэдрээсэн нь хөрөнгө оруулагчдыг болгоомжлолд орууллаа.
Үүний үр дүнд бондын зах зээлд хүчтэй sell-off өрнөж, үнэт цаасны үнэ уналаа. Зах зээлийн оролцогчид төв банкууд хүүгээ удаан хугацаанд өндөр түвшинд хадгалж магадгүй гэж таамаглаж байгаа нь өрийн зардлыг улам өсгөх эрсдэл үүсгэж байна.
Ийм нөхцөлд хамгийн түрүүнд дарамт мэдрэх салбар нь өндөр зээлтэй компаниуд, үл хөдлөх хөрөнгө, жижиг хувьцаанууд байж болзошгүй. Харин бэлэн мөнгөний урсгал сайн, өрийн ачаалал багатай бизнесүүд харьцангуй давуу байр суурьтай үлдэх төлөвтэй.
Өөрөөр хэлбэл, хүү өсөх тусам мөнгөний үнэ цэнэ өөрчлөгдөж, хөрөнгө оруулагчид илүү сонгомол, илүү хатуу шүүлттэй болох үе эхэлж байна.



