Технологи

MrBeast-ийг Google AI-тай зэрлэг байгаль руу илгээлээ

MrBeast удахгүй Google-ийн Gemini, Google Health, Fitbit Air-ийг шинэ видеондоо ашиглана. Энэ бол Google-тэй байгуулсан олон жилийн хамтын ажиллагааны эхлэл бөгөөд анхны анги нь жинхэнэ survival сорилт байх нь.

9-р сарын 5-нд гарах видеонд Jimmy Donaldson болон баг нь дэлхийн хамгийн хэцүү орчинд амьд үлдэх гэж оролдоно. Ширэнгэн ой, цөл, Арктик гэсэн гурван бүсээр өрсөлдөхдөө тэд Gemini-гээс аюул таних, цаг агаарын огцом өөрчлөлтөөс хамгаалах, зөв шийдвэр гаргах зөвлөгөө авна.

Энэ бол зүгээр нэг контент биш. Google-ийн хувьд MrBeast бол AI бүтээгдэхүүнээ олон сая үзэгчдэд бодитоор харуулах хүчтэй талбар. Харин creator economy-д энэ нь том дохио: брэндүүд одоо инфлюенсерийн видеогоор дамжуулж шинэ технологио “амьд” байдлаар борлуулж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button