Технологи
Microsoft Xbox Cloud Gaming-ийг цагаар зарж эхэлнэ

Microsoft Xbox Cloud Gaming-ийг зөвхөн Game Pass-т хамааруулахгүй болгож байна. Арваннэгдүгээр сараас эхлэн хэрэглэгчид “пэй-аз-ю-гоу” буюу ашигласан цагаараа төлөх шинэ хувилбараар cloud тоглоом руу нэвтрэх боломжтой болно.
Энэ нь сард байнга тоглодоггүй хүмүүст илүү хямд, уян хатан сонголт болж байна. Microsoft-ын хэлснээр хэрэглэгчид Xbox Store-оор дамжуулж cloud playtime цаг худалдаж аваад, өөрийн эзэмшдэг дэмжигдсэн тоглоомуудаа төхөөрөмжөөсөө шууд стриймлэх боломжтой.
Бизнесийн хувьд энэ бол Microsoft-ын cloud gaming-ийг илүү өргөн зах зээлд нээж буй том алхам. Сар тутмын subscription-д баригдахгүй хэрэглэгчдийг татсанаар Xbox-ийн gaming экосистем илүү хүртээмжтэй, илүү олон орлогын загвартай болж магадгүй.



