Технологи
DJI Mic Mini 2 өнгөөрөө нуугдах боломжтой боллоо
DJI шинэ Mic Mini 2-оороо жижиг микрофоны зах зээлд дахин анхаарал татлаа. Гэхдээ энэ удаа томоохон дууны шинэчлэлээс илүү загварын шийдэл нь онцгой байна.
Mic Mini 2 нь сольж болдог соронзон бүрхүүлтэй болж, хэрэглэгчид микрофоноо хувцас, орчиндоо уусгах эсвэл эсрэгээрээ тодруулж харагдуулах боломжтой. Одоогоор 12 төрлийн өнгийн cover байгаа ч тусад нь худалдаалагдана.
DJI-ийн хувьд энэ бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд гарахгүй. Харин бусад олон улсад аль хэдийн худалдаанд оржээ. Үнэ нь нэг transmitter-тэй багцаас эхлээд ойролцоогоор 69 ам.доллараас эхэлж байна.
Энэ бол контент бүтээгчид, vloggers болон portable audio хэрэглэгчдэд зориулсан жижиг мөртлөө брэндийн ялгарал нэмсэн шинэчлэл юм.



