Технологи
Snapchat зар сурталчилгаанд AI чат нэвтрүүллээ
Snapchat хэрэглэгчдэдээ брэндийн AI агенттай шууд чатлах шинэ зар сурталчилгааг нэвтрүүллээ. Ингэснээр хүмүүс асуулт асууж, бүтээгдэхүүний зөвлөмж авч, илүү хурдан шийдвэр гаргах боломжтой болж байна.
Энэ нь уламжлалт banner зарын оронд ярианд суурилсан, илүү хувийн туршлага руу шилжиж буйг харуулж байна. Брэндүүдийн хувьд хэрэглэгчтэй шууд холбогдох, сонирхлыг нь бодит яриа болгон хувиргах шинэ суваг нээгдэж байна.
AI-powered advertising нь зөвхөн engagement өсгөхөөс гадна борлуулалтад ойрхон хэрэглэгчдийг илүү нарийвчлалтай татах боломжтой. Snapchat-ийн хувьд энэ алхам нь платформоо зөвхөн контент биш, худалдааны идэвхтэй хэрэгсэл болгон өргөжүүлж буй стратегийн дохио юм.



