Meta-Manus хэлэлцээрийг гацааснаар Хятад AI өрсөлдөөнд дохио өглөө
Meta компанийн Manus-ийг авах оролдлого анх харахад энгийн нэг M&A хэлцэл шиг санагдсан. Сингапурт төвтэй ч Хятадтай үндэстэй энэ AI стартапыг Марк Зукерберг авч буй нь олон хүний хувьд зах зээлийн логик шийдвэр мэт байлаа.
Гэвч энэ удаа Хятад өөрөөр хариу өгч байна. Хэлцлийг зогсоосноор Бээжин зөвхөн нэг компаний хувь заяаг бус, хиймэл оюун ухааны дараагийн үеийн өрсөлдөөнд хэн дүрмийг тогтоох вэ гэсэн том мессежийг АНУ-ын зах зээлд илгээв.
Энэ нь технологийн хөрөнгө оруулалт, хил дамнасан худалдан авалт, стратегийн AI чадавхийн тухай энгийн маргаан биш. Харин ч Хятад өөрийн гаралтай инновацийг барууны том тоглогчид алдахыг хүсэхгүй байгаагийн илрэл болж байна.
AI-ийн эрстай өрсөлдөөн ширүүсэх тусам ийм хэмжээний хэлцлүүд зөвхөн бизнесийн шийдвэр байхаа больжээ. Тэд геополитик, үндэсний аюулгүй байдал, технологийн ноёрхлын өрсөлдөөнтэй шууд холбогдож байна.



