MONSTA X-ийн Shownu нурууны өвчний улмаас хуваарьт оролцохгүй
Soompi-гийн мэдээлснээр MONSTA X хамтлагийн Shownu (Шону) нурууны өвдөлтийн улмаас эмнэлэгт үзүүлж, ивэрхий дисктэй гэж оношлогджээ. Үүний улмаас тэрээр удахгүй болох хэд хэдэн хуваарьт оролцох боломжгүй болсон байна.
STARSHIP Entertainment-ийн мэдэгдэлд дурдсанаар Shownu багийн Бээжин дэх фен уулзалт, мөн 2026 Korea Grand Music Awards (KGMA)-д оролцохгүй. Харин KGMA-д Hyungwon болон бусад зарим гишүүн хүрэлцэн очих ч MONSTA X тайзнаа тоглолт хийхгүй гэжээ.
Агентлаг мөн цаашдын хуваарийн оролцоо нь түүний биеийн байдал, эдгэрэлтийн явцаас шалтгаалан шийдэгдэх бөгөөд өөрчлөлт гарвал тусад нь мэдэгдэнэ гэжээ. Мөн Бээжинд болох EP [The Phase] фен уулзалтын видео дуудлагын фан сайн ба 1:1 фото сессийн дэлгэрэнгүйг дараа нь зарлахаар болсон байна.