Кино урлагУрлаг

“Final Table” драмд Sean Richard, Shin Eun Jung, Lee Doo Seok, Park Jae Min тоглоно

Soompi-ийн мэдээлснээр удахгүй нээлтээ хийх “Final Table” драмын шинэ гэрэл зургууд дээр Sean Richard, Shin Eun Jung, Lee Doo Seok, Park Jae Min нар харагдлаа. Энэхүү бүтээл нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг солонгос тогоочид “The Table: K-Chef 2026” нэртэй өрсөлдөөнт тэмцээнд оролцож, Солонгосын шилдэг тогоочийг тодруулахаар өрсөлдөх үйл явдлыг өгүүлнэ.

Sean Richard, Shin Eun Jung, Lee Doo Seok нар шүүгчийн дүр бүтээх бол Park Jae Min тэмцээний хөтлөгч Captain Cook-ийн дүрд тоглоно. Тоглолтын үеэр оролцогчдын хоолыг үнэлэх шүүгчдийн ялгаатай мэргэжил, шалгуур чухал хэсэг болох аж.

Sean Richard нь ахлах шүүгч Henri Benier-ийн дүрд гарна. Түүнийг дэлхийд нэртэй, барууны хоолны салбарт удаан хугацаанд ажилласан тогооч гэж дүрсэлжээ.

Shin Eun Jung нь уламжлалт солонгос исгэсэн соусын мастер, биет бус соёлын өв тээгч Yoon Jung Sook-ийн дүрийг бүтээнэ. Lee Doo Seok нь орц найрлагын мэргэжилтэн, хоолны шүүмжлэгч Kim Pil Hyun-ы дүрээр гарч, Park Jae Min тэмцээний явцыг удирдан хөтлөх Captain Cook-ын дүрд тоглох юм. “Final Table” 10-р сарын 24-ний 22:40 цагт Солонгосын цагаар нээлтээ хийнэ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button