Дуу хөгжимУрлаг
Sung Si Kyung, Mun Ka Young нар 41st Golden Disc Awards-ыг хөтөлнө

Soompi-ийн мэдээлснээр, дуучин Sung Si Kyung болон жүжигчин Mun Ka Young нар энэ жилийн 41st Golden Disc Awards-ын хөтлөгчөөр дахин сонгогдлоо.
HLL-ээс аравдугаар сарын 20-нд зарласнаар, шагнал гардуулах ёслол 2027 оны нэгдүгээр сарын 9, 10-нд Вьетнамын Ханой хот дахь Vietnam Exposition Center (VEC)-ийн гадаах тусгай тайзан дээр хоёр өдрийн турш зохион байгуулагдана.
Sung Si Kyung, Mun Ka Young нар ийнхүү хөтлөгчийн бүрэлдэхүүнээр гурван жил дараалан хамт ажиллаж байна. Түүнчлэн Sung Si Kyung энэ удаа MC-ээр 11 дэх дараалсан жилдээ оролцохоор болжээ.



