Сон Кан энэ сарын жүжигчдийн нэр хүндийн жагсаалтыг тэргүүллээ

Soompi-гийн мэдээлснээр, Солонгосын Аж үйлдвэрийн судалгааны хүрээлэн энэ сарын жүжигчдийн брэнд нэр хүндийн жагсаалтыг танилцууллаа. Жагсаалтыг наймдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 22-ны хооронд гарсан олон ангит кино, кино, OTT контентод тоглосон 100 жүжигчний медиа мэдээлэл, оролцоо, харилцан үйлчлэл, нийгмийн сүлжээний үзүүлэлтэд тулгуурлан тооцжээ.
Энэ сард Сон Кан (Song Kang) 4,351,209 оноотойгоор нэгдүгээрт орсон байна. Тэр одоо “Four Hands, Two Sonatas” жүжигт тоглож байгаа юм.
Хоёрдугаарт Seo Kang Jun 4,319,536 оноотойгоор бичигдсэн бол, саяхан “A Bona Fide Killer” цувралд тоглосон Kong Hyo Jin 3,786,777 оноогоор гуравт оржээ. Го Юн Чон (Go Youn Jung) 3,511,033 оноогоор дөрөвт, харин Kim Hye Soo 3,461,062 оноотойгоор эхний тавыг бүрдүүлсэн байна.
Энэ сарын эхний 30-д Jeon Hye Won, Lee Jun Young, Jung Hae In, Jang Dong Yoon, Park Ji Hoon, Ahn Eun Jin, Byeon Woo Seok, Han So Hee, Cho Yeo Jeong, Hyun Bin, Jung Jun Won, Ha Ji Won, Kwak Si Yang, Lee Jun Hyuk, Heo Nam Jun, Suzy, Byun Yo Han, Son Ye Jin, Roh Jae Won, Kim Si Ah, Yoo Seung Ho, Lee Won Jung, Gong Yoo, Kim Yo Han, Jang Gyuri нар багтжээ.



