GM 2027 Silverado, Sierra-д CarPlay, Android Auto-г буцаана

General Motors 2027 Chevrolet Silverado болон 2027 GMC Sierra загваруудад шинэ хэрэглэгчийн интерфэйс нэвтрүүлэхээр болж, Apple CarPlay, Android Auto дэмжлэгийг буцаан оруулж байна.
Motor1-ийн мэдээлснээр шинэ систем нь GM-ийн өөрийн интерфэйсийг ухаалаг утасны mirror-той зэрэг ажиллуулж, жолоодлогын үед олон цэс хооронд шилжих шаардлагыг багасгана. Мөн өндөр контрасттай дэлгэцийн техник, 3D дүрслэл, жолоодлогын горимд нийцсэн gauge cluster, Super Cruise-ийн сайжруулсан харагдац багтжээ.
GM 2023 онд бүх загвараасаа CarPlay, Android Auto-г үе шаттайгаар хасахаа зарлаж байсан ч энэ шийдвэрээ эргүүлж байгаа нь хэрэглэгчдийн хувьд чухал өөрчлөлт болж байна. Шинэ платформыг truck-уудаас эхлээд “electric, gas, and diesel-powered vehicles” зэрэг өргөн цуваанд түгээхээр төлөвлөжээ.



