Кино урлагУрлаг

Kim Da Mi, Jo Bo Ah нарын шинэ драмын бүрэлдэхүүн батлагдлаа

TVING 10-р сарын 29-нд “Gracefully Killing You” шинэ драмын гол дүрийн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлаж, Kim Da Mi, Jo Bo Ah, Jo Aram, Kim Jae Wook, Nam Yoon Su нар нэгэн бүтээлд хамтран ажиллахаар болсныг мэдэгдлээ.

“Gracefully Killing You” нь гэрлэлтээ цуцлуулсны дараа охиныхоо асрамжийг эргүүлэн авахын тулд сэжигтэй байгууллагад ажилд ордог Go Dal Boon-ы тухай noir action drama юм. Kim Da Mi Go Dal Boon-ы дүрийг бүтээх бөгөөд тэрээр “Miss Go” гэсэн код нэртэй болно. Jo Bo Ah багийн ахлагч Miss Lee-гийн дүрд, Jo Aram багийн сэтгэл санааг өргөдөг Miss Gye-ийн дүрд тоглоно.

Kim Jae Wook Chief Cha-гийн дүрээр тусгай дүр бүтээх бол Nam Yoon Su шинэхэн мөрдөгч Jung Jung Won-ыг бүтээнэ. Уг цувралыг “Inspector Koo”-гийн Lee Jung Heum найруулж, “The Atypical Family”-ийн Joo Hwa Mi зохиолыг нь бичсэн байна. “Gyeongseong Creature”-ийн Kang Eun Kyung creator-оор нэгдсэн бөгөөд “Gracefully Killing You” 2027 онд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн гэж Soompi мэдээллээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button