Lee Sung Min “Sacred Jewel” драмд туршлагатай дайчны дүр бүтээнэ
Soompi-ийн мэдээлснээр, удахгүй нээлтээ хийх “Sacred Jewel” драм Lee Sung Min-н дүрийг танилцуулжээ. Тэрбээр элит Гoryeo нэгж “Yabyeolcho”-гийн удирдагч Choi Gu-г бүтээх юм.
“Sacred Jewel” нь 1258 онд, Монголтой 30 жил дайтсаны эцэст улс нь ялагдлын ирмэгт хүрсэн Goryeo улсын үеийг өгүүлнэ. Түүх нь улсын хамгаалалтад хүчтэй нөлөөтэй хэмээн итгэгддэг ариун шүтээний чулуу болох Avalokitesvara Bead-ийг эрэн фронтод гарч буй тэмцэгчдийн баг болон тэднийг аврахыг хичээх гүнжийн тухай өгүүлдэг.
Choi Gu нь олон тулалдааныг даван туулсан туршлагатай дайчин бөгөөд туршлагагүй Baek Gyeol-ийг дагуулан аянд мордохоор томилогдоно. Шинээр гарсан гэрэл зургууд дээр түүний цэргийн жанжин мэт сүр хүч, тулалдааны сорви, ширүүн харц тод харагдаж байна.
Lee Sung Min-ийн дүр бүтээлт Choi Gu-гийн хатуу ширүүн, тулаанд шалгарсан өнгө төрхийг улам тодруулах төлөвтэй гэж онцолжээ. “Sacred Jewel” арванхоёрдугаар сард нээлтээ хийхээр товлогдсон байна.