Дуу хөгжимУрлаг

ONEUS-ын Латин Америкийн аялан тоглолтыг хойшлууллаа

ONEUS-ын удахгүй эхлэх Латин Америкийн аялан тоглолт хойшлогдлоо.

Орон нутгийн цагаар 10-р сарын 28-нд зохион байгуулагч ABRIDGE, ONEUS-ын “FULL MOON” дэлхийн аялан тоглолтын Латин Америкийн хэсэг Сан-Паулудад эхлэхээс тав хоногийн өмнө ийм шийдвэр гаргаснаа мэдэгдэв. Тэд урьдчилан тооцоолоогүй, хяналтаас гадуурх нөхцөл байдлын улмаас тоглолтыг анх төлөвлөснөөр аюулгүй, хэвийн зохион байгуулахад хүндрэлтэй болсон гэж тайлбарласан байна.

ABRIDGE мөн энэ хойшлолт нь ONEUS, B.WAVE Entertainment эсвэл орон нутгийн продюсер компаниудын буруу, хариуцлагаас шалтгаалаагүй гэдгийг тодотгожээ. Цаашдын тоглолтын хуваарийн талаар холбогдох талуудтай нягтлан ажиллаж байгаа бөгөөд албан ёсны сувгуудаараа дамжуулан дараагийн мэдээг хүргэнэ гэж мэдэгдсэн байна.

Анх товлогдсон тоглолтын тасалбар авсан үзэгчдэд бүрэн буцаан олголт хийнэ. Буцаан олголтын журам, хугацааны дэлгэрэнгүй мэдээллийг хот бүрийн албан ёсны тасалбар борлуулалтын платформоор дамжуулан хүргэнэ гэж Soompi мэдээллээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button