Технологи
iPhone Handoff: 2 утсыг нэг дугаараар холбоно

Apple iOS 27-оор нэг дугаарыг хоёр iPhone дээр зэрэг ашиглах боломж нээж байна. Шинэ “iPhone Handoff” функц нь нэг утсыг үндсэн төхөөрөмж, нөгөөг нь companion буюу туслах төхөөрөмж болгон холбоно. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч хоёр утасны хооронд шилжихдээ дугаар, холболтоо дахин тохируулах шаардлагагүй болно.
Энэ нь зөвхөн convenience биш. Apple удахгүй гарах foldable iPhone Ultra-д бэлдэж байгаа дохио гэж харж болно. Том, үнэтэй эвхэгддэг утсыг хүн бүр байнга авч явахыг хүсэхгүй. Тиймээс хоёр төхөөрөмжийг нэг экосистем шиг ашиглах шийдэл бизнесийн хувьд ч, хэрэглэгчийн туршлагын хувьд ч том алхам болж байна.
Одоогоор уг feature Xcode 27-ийн demo дээр харагдсан бөгөөд албан ёсны дэлгэрэнгүй нь тун удахгүй гарна.



