Технологи
Earth Garden: Дэлхийг дуугаар нь аялуулна

Дуугаар дэлхийгээр аялах боломжтой шинэ нээлт гарлаа. Earth Garden нь Radio Garden шиг бөмбөрцөг интерфэйстэй ч энэ удаа радио биш, бодит field recording-уудыг сонсгоно.
Та Атлантын далайн эрэг дээрх давалгаа, Танзанийн царцааны жингэнээ, эсвэл борооны чимээг газарзүйн байршлаар нь сонгож үзэж болно. Энэ нь зүгээр нэг сонирхолтой тоглоом биш — контент бүтээгчид, sound designer-ууд, амбиент хөгжим сонирхогчдод шинэ эх сурвалж болж байна.
AI, стриминг, дижитал медиагаар дүүрсэн зах зээлд Earth Garden шиг төсөл нь “дуу” өөрөө бүтээгдэхүүн болж чаддагийг харуулж байна. Аялал, тайвшрал, анхаарал төвлөрөлд ашиглах шинэ төрлийн платформ гэсэн үг. Дэлхийн өнцөг бүрийн байгалийн ба хотын чимээг ганц товшилтоор мэдрэх нь одоо илүү амар болжээ.



