Технологи
Sony 6 жилийн дараа XM4-өө буцааж гаргав

Sony нэгэн үе зах зээлийг донсолгож байсан XM4 чихэвчээ дахин гаргалаа. 2020 онд нээлтээ хийсэн WH-1000XM4 нь дууны чанар, хүчтэй noise-canceling, эвхэгддэг авсаархан хийцээрээ олон жилийн турш шилдгүүдийн жагсаалтыг тэргүүлж байсан.
Одоо тус компани WH-1000XM4C нэртэй шинэчлэгдсэн хувилбарыг танилцуулжээ. Гадна төрх нь бараг өөрчлөгдөөгүй, зөвхөн лаванда өнгийн сонголт нэмэгдсэн байна. Энэ нь Sony илүү том, эвхэгддэггүй XM5 загварт шилжсэний дараа хуучин алдар нэртэй загвараа дахин ашиглаж буй алхам болж байна.
Бизнесийн утгаараа энэ бол сонирхолтой дохио. Хүмүүс одоо ч гэсэн компакт хийцтэй, батлагдсан чанартай premium headphones хүсэж байна. Sony ч тэр эрэлт дээр тоглож, хуучин героогоо шинэ шошготойгоор буцаажээ.



