Life
Yoon Jong Hoon, Han Eun Seo нар гэрлэхээ зарлалаа

Soompi-гийн мэдээлснээр жүжигчин Yoon Jong Hoon (Юн Жон Хун) болон Han Eun Seo (Хан Ын Со) нар гэрлэхээр болжээ. Yoon Jong Hoon-ы агентлаг YK Mediaplus энэ хоёр жүжигчин арваннэгдүгээр сарын 1-нд хуримаа хийхийг есдүгээр сарын 7-нд мэдэгдсэн байна.
Хосууд 2018 онд SBS-ийн “Return” драмд хамт ажиллах үеэрээ танилцаж, дараа нь үерхэж эхэлжээ. Тэд хэдэн жилийн турш хамт байсны эцэст гэрлэхээр бэлтгэж байгаа аж.
Yoon Jong Hoon мөн гэрлэх мэдээтэй холбогдуулан гараар бичсэн захидлаа шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцжээ. Тэрбээр амьдралдаа үнэт хүнтэй учирсан тухайгаа дурдсан бөгөөд эхнэр, жүжигчин Yoon Jong Hoon-ийн хувиар илүү хариуцлагатай амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.



