Life

Weverse 422,584 хэрэглэгчийн мэдээлэл алдагдсаныг мэдэгдлээ

Weverse платформ саяхан мэдээллийн хамгаалалтын зөрчил гарч, 422,584 хэрэглэгчийн аккаунтад хамаарах өгөгдөл алдагдсаныг мэдэгдлээ. Soompi-гийн мэдээлснээр, Weverse Company-ийн ерөнхийлөгч Yang Zooil (Янг Жуил) есдүгээр сарын 6-нд албан ёсны мэдэгдэл гаргаж, хэрэглэгчдээс уучлалт хүссэн байна.

Тус компанийн тайлбарт, гаднын мэдээлсний дагуу системийн эмзэг байдлыг шалгахад зарим хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдсаныг баталгаажуулжээ. Алдагдсан мэдээлэлд дотоод таних дугаар болон худалдан авалтын төрөл, төлбөрийн системийн нэр, валют, төлбөрийн дүн, цуцалсан дүн, худалдан авалтын огноо цаг зэрэг багтсан гэжээ.

Weverse 9-р сарын 4-нд Korea Internet & Security Agency (KISA)-д зөрчлийн тухай тайлан хүргүүлсэн бөгөөд төлбөрийн мэдээлэл боловсруулах API-д хандалтын хяналтыг чангатгаж, дотоод таних мэдээллийг устгасан байна. Мөн цаашид ил гарсан бүх API-г шалгаж, аюулгүй байдлын хяналтаа сайжруулахаа мэдэгдсэн бөгөөд хууль ёсны хариуцлага нэхэмжлэхээр ажиллаж байгаагаа дурджээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button