Life

TXT-ийн Soobin Dolce&Gabbana-ийн шинэ дэлхийн элч боллоо

Soompi-гийн мэдээлснээр TOMORROW X TOGETHER (TXT) хамтлагийн Soobin (Субин) Италийн тансаг зэрэглэлийн Dolce&Gabbana брэндийн шинэ global ambassador буюу дэлхийн элчээр сонгогдлоо. Тус брэнд энэ тухай есдүгээр сарын 8-нд албан ёсоор зарласан байна.

Dolce&Gabbana Soobin-ийг бүтээлч байдал, өвөрмөц байдал, өөрийгөө илэрхийлэх чанараар нь брэндийн үнэт зүйлстэй нийцэж байна гэж тайлбарлажээ. Харин Soobin энэхүү хамтын ажиллагаанд оролцож буйдаа нэр төрийн хэрэг хэмээн онцолж, брэндийн өвөрмөц уламжлал, ур чадварыг үнэлдэг гэжээ.

Мөн түүнтэй хамт авсан зурган дээр Soobin Dolce&Gabbana-ийн 2026 оны намар/өвлийн эрэгтэй цуглуулгын загваруудаас өмссөн байв. Тэрээр өмнө нь энэ оны зургадугаар сард Миланы загварын долоо хоногийн үеэр тус брэндийн 2027 оны хавар/зуны эрэгтэй цуглуулгын танилцуулгад оролцож байсан байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button