Технологи

EcoFlow бяцхан цахилгаан станцаа бүр жижиг болголоо

EcoFlow зөөврийн эрчим хүчний жижиг төхөөрөмжийн зах зээлд дахиад нэг цохилт өглөө. Шинэ River 260 Gen4 нь 256Wh, харин River 520 Gen4 нь 512Wh багтаамжтай. Энэ нь хамгийн том авиагаар тээвэрлэх боломжтой power bank-уудаас хэд дахин илүү энергийг авсаархан биед шингээж байна гэсэн үг.

Хамгийн сонирхолтой нь EcoFlow LFP төрлийн батерей ашигласан нь илүү удаан эдэлгээтэй, тогтвортой. River 260 Gen4 нь 4 USB порт, 300W хүртэлх AC гаралттай. Харин River 520 Gen4 нь ижил USB сонголт дээр нэмээд хоёр AC залгууртай.

Энэ төрлийн бүтээгдэхүүн аялал, кемп, портатив хөргөгч, Starlink Mini зэрэг төхөөрөмжүүдийг тэжээх шинэ хэрэглээг нээж байна. Жижиг хэмжээтэй ч бодит хэрэглээнд хүчтэй ажиллах нь EcoFlow-г зөөврийн эрчим хүчний сегментэд илүү өрсөлдөхүйц болгож байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button