Газрын тос зургаан долоо хоногийн дээд түвшинд хүрч өсөв

Иран, АНУ-ын хоорондын зөрчил дахин хурцдаж, хоёр талын довтолгоо эрчимжсэнээр газрын тосны үнэ даваа гарагт огцом өсөв. Зах зээлд нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, үнэ ийнхүү зургаан долоо хоногийн дээд түвшинд хүрлээ.
Мөн Саудын Арамкогийн зарим байгууламж цохилтад өртсөн байж болзошгүй гэсэн мэдээлэл хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг улам нэмэгдүүлэв. Ойрхи Дорнодод үүссэн тодорхойгүй нөхцөл байдал нь дэлхийн эрчим хүчний томоохон нийлүүлэлтийн сүлжээнд саад учруулж магадгүй гэсэн хүлээлтийг бий болгож байна.
Газрын тосны зах зээлд геополитикийн эрсдэл хамгийн том хөдөлгөгч хүчин зүйлсийн нэг хэвээр байгаа бөгөөд мөргөлдөөн удаашрах шинжгүй байгаа нь богино хугацаанд үнэ өндөр түвшинд хадгалагдах нөхцөл бүрдүүлж байна. Хэрэв бүс нутгийн дэд бүтэц дахин өртвөл түүхий нефтийн ханшид нэмэлт дарамт ирэх төлөвтэй.



