Технологи

Bentley-ийн Torcal EV яагаад хиймэл V8 дуу гаргав?

Цахилгаан люкс SUV-үүд нам гүм, жигд явдал дээр амжилт олж байна. Bentley ч энэ чиглэлд 2027 Torcal-аа бэлтгээд эхэлжээ.

Torcal нь Porsche Cayenne-ийн цахилгаан платформ дээр суурилсан, өргөн салонтой том SUV. Гэхдээ Bentley нэг сонин шийдэл сонгосон нь хэрэглэгчид брэндийн “жинхэнэ” мэдрэмжийг алдахгүй байх гэж хиймэл V8 дуу нэмсэн явдал.

Энэ бол зөвхөн дууны тухай биш. Лакшери зах зээл дээр EV-үүд улам бүр зэрэглэлээ ахиулж байгаа энэ үед Bentley “өнгөрсөн” болон “ирээдүй”-г нэг машинд холбохыг оролдож байна.

Торcal албан ёсоор сарын сүүлээр танилцуулах гэж байгаа ч урьдчилсан тест дээрээс харахад Bentley цахилгааны эрин үед ч өөрийн дүр төрх, характерийг алдахыг хүсэхгүй байна. Брэндийн хувьд энэ нь хэрэглэгч сэтгэлзүй, үнэ цэнийн мэдрэмж, болон өндөр ашигтай зах зээлээ хамгаалах стратеги юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button