Технологи

Утас яагаад улам үнэтэй болж байна вэ?

Apple энэ долоо хоногт шинэ iPhone-оо танилцуулах гэж байна. Гэхдээ энэ удаад хэрэглэгчдэд таагүй мэдээ дагаж магадгүй: үнэ өсөх нь бараг тодорхой болжээ.

Шалтгаан нь ганцхан — санах ойн чипийн үнэ огцом өссөн. Энэ нь утас, laptop, tablet зэрэг бүх электроникийн өртгийг дээш нь түлхэж эхэлсэн гэсэн үг. Олон жил буурч ирсэн memory-ийн үнэ ийнхүү эргэн өссөнөөр үйлдвэрлэгчид ашиг шахагдаж, ачааллыг хэрэглэгч рүү шилжүүлэхээс өөр сонголтгүй болж байна.

AI-ийн өсөлт ч энэ хомсдлыг улам гааруулж байна. Том дата төвүүд илүү их memory авч байгаа нь зах зээл дээрх нийлүүлэлтийг улам чангалжээ. Өөрөөр хэлбэл, таны дараагийн утас илүү ухаалаг байх тусам илүү үнэтэй болох магадлалтай.

Холбоотой мэдээнүүд

Back to top button