Технологи

US Open дээр инфлюенсерүүд тоглолтыг үймүүлэв

US Open энэ удаа спортын биш, контентийн талбар болж хувирав. Наоми Осака, Анастасия Захарова нарын тоглолтын үеэр luxury suite-т суусан хэд хэдэн инфлюенсер гэрэлтүүлэг, чанга яриагаараа шүүгчийг тоглолт зогсооход хүргэлээ. Зарим нь бүр тоглолт явагдаж байхад US Open-ийн ажилтнуудаар full-flash зураг даруулж байв.

Энэ нь спортын том арга хэмжээнүүд контент бүтээгчидтэй хэрхэн зөрчилдөж эхэлснийг харуулж байна. USTA энэ жил creator credential-оо бараг хоёр дахин нэмсэн ч тэдний оролцоо заримдаа брэндийн нэр хүндийг өсгөхийн оронд эвгүй байдал үүсгэж байна.

Спортын тэмцээнүүдийн хувьд энэ бол шинэ бизнесийн тэнцвэрийн асуудал: олон нийтийн анхаарал татах creator economy vs. тэмцээний сахилга, үзэгчийн туршлага. Том арга хэмжээнүүд influencer-үүдэд илүү их зай өгвөл sponsorship, reach өснө. Гэхдээ хэтэрвэл шууд л backlash ирдэг нь US Open-оос харагдлаа.

Холбоотой мэдээнүүд

Back to top button