Марк Закерберг: Мета үүлэн үйлчилгээ рүү орох боломж нээлттэй
Meta-ийн гүйцэтгэх захирал Марк Закерберг компани нь дата төвүүддээ хэт их хөрөнгө оруулалт хийж, ашиглагдаагүй хүчин чадалтай үлдвэл үүлэн тооцооллын зах зээл рүү орох боломжтой гэж мэдэгдлээ.
Тэрбээр ийм тохиолдолд Meta-ийн нөөц хүчин чадлыг гаднын хэрэглэгчдэд санал болгож, одоогийн бизнесээсээ гадна шинэ орлогын урсгал бий болгох хувилбар “гарцаагүй хэлэлцэх асуудал” болно гэж онцолжээ.
Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан, дата төвийн өргөтгөлд асар их мөнгө зарцуулж буй томоохон технологийн компаниудын хувьд энэ нь онцлох дохио болж байна. Хэрэв инфрастуктурын зардал өсөж, хүчин чадал илүүдэлтэй болж эхэлбэл Meta зөвхөн өөрийн платформуудыг бус, бусад компаниудын тооцооллын хэрэгцээг ч хангах бизнесийн загварыг нээж магадгүй байна.
Ингэснээр Meta Amazon Web Services, Microsoft Azure, Google Cloud зэрэг томоохон тоглогчдын зонхилдог зах зээлд шууд өрсөлдөгчөөр орж ирэх боломжтой. Гэхдээ одоогоор энэ нь зөвхөн боломжит хувилбар хэвээр байгаа бөгөөд компанийн гол анхаарал өөрийн хиймэл оюун, сурталчилгааны экосистем дээр төвлөрсөөр байна.